Хэрэгжүүлэх арга хэмжээ




НазваниеХэрэгжүүлэх арга хэмжээ
страница3/9
Дата конвертации14.07.2013
Размер1.83 Mb.
ТипДокументы
1   2   3   4   5   6   7   8   9
Цахилгаан хэмжүүрийн төрлөөр: “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,“Эрдэнэт-Амьдрал” ОНӨХК-ний харьяа айл өрх аж ахуйн нэгж, “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК –ний Эрдэнэт-Хар хорины салбар, Дулааны цахилгаан станцад ашиглагдаж байгаа эталон хэмжүүр, тооцооны механик болон электрон тоолууруудыг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа. Нийт: Айл өрх орон сууцанд ашиглагдаж байгаа 2319 тоолуур, албан газар аж ахуйн нэгжид ашиглагдаж байгаа гурван фазын 329 ширхэг тоолуур шалгаж, баталгаажуулан гэрчилгээ олголоо. Мөн Жаргалант сумын айл өрх албан газарт ашиглагдаж байгаа эрчим хүчний тооцооны нэг ба гурван фазын тоолуурт ээлжит баталгаажуулалт хийж, 231 ширхэг тоолуурыг шалгаж, улсын баталгаажуулалтад хамрууллаа.

Механик хэмжүүрийн төрлөөр: “Хүлэг” зах, “Есөн-Эрдэнэ” зах, “Бичил” төв, Улсын нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Их-Ирээдүй-Наран зэрэг томоохон зах, аж ахуйн нэгжүүд, “Орхон” талх, “Цагаан-Итгэлт”, “Баялаг”, “Алтан-Өргөө” зэрэг нарийн боовны цехүүдийн хэмжих хэрэгслүүдийг баталгаажуулав. Мөн “Гандан-Уул”, “Тэгш гунзан”, “Жирх-Хайрхан”, “Төгөл” их дэлгүүр зэрэг аж ахуйн нэгжүүдийн худалдаа үйлчилгээнд ашиглагдаж байгаа жин хэмжүүрүүдийг ээлжит баталгаажуулалтад хамруулан, баталгаагүй жин хэмжүүрийг үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон санамж, шаардлага, сануулга өгч ажиллалаа. Тухайн төрлийн хэмжүүрээр 500ш хэмжүүр шалгаж баталгаажуулсан байна.

Хий шингэн, эзэлхүүний төрлөөр: “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний харьяа шатахуун түгээх станцууд, ГРП–ын цех, Шинэ граж, Белазын граж, “Шунхлай” ХХК, “Петровис” ХХК, “Магнай-Трейд” ХХК, “Жаст-Ойл” ХХК, “Сод-Монгол” ХХК зэрэг шатахуун түгээх станцуудын түгээгүүрүүдийг шалгаж баталгаажуулсан. Мөн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний БМТС–ын агуулахад шинээр ашиглалтанд орсон нөөцлөх гол саванд баталгаажуулалт хийж, савны хэмжээг авч, савны таблиц оноолтыг боловсруулж, нийт 158ш хэмжүүр шалгаж баталгаажуулав.

Дулаан даралтын хэмжүүрийн төрлөөр: “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК, “Эрдэнэт-Амьдрал” ОНӨХК, “Эрдэнэт ус” ОНӨХК, Төмөр зам, Шүүх, Нэгдсэн эмнэлэг, Хувийн хэвшлийн эмнэлэгүүд, “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний харьяа Сувилал, түүний лабораториуд, “Энэрхүйн-Орчлон”, “Саруул” хувийн хэвшлийн эмнэлэг, “Орхон эм хангамж” зэрэг эмнэлэгүүдийн 250ш дулааны төрлийн хэмжүүрийг шалгаж баталгаажууллаа.

Биелсэн. 100%



1.12.5. Үйлдвэрлэл үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагыг хангуулах

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус мөн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын нэгдсэн удирдамж болон газрын даргын баталсан удирдамжаар давхардсан тоогоор 1466 байгууллагад хийж, 8749 хүн хамрагдаж, хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагаас цаашид олон улсын чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд нөлөөлж байгаа физик хүчин зүйлийн үйлчлэлийн үзүүлэлтийг MNS 4990:2000, 4994:2000, 4996:2000, 5002:2000, 5003:2000 стандартуудад заасан арга аргачлалын дагуу хэмжих багажийн тусламжтайгаар дундаж утгыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ түвшинтэй харьцуулан нийт 15 газарт ажлын байрны нөхцөлд хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд стандартын 5 чиглэл 40 үзүүлэлтээр үнэлгээ өгч дүгнэлээ. Шалгалтанд хамрагдсан 6 аж ахуйн нэгж, 100 гаруй иргэнийг ажлын байраар хангаж ажиллагсдаа нийгмийн даатгалд хамруулан тайлан мэдээг цаг хугацаанд нь өгч 1 аж ахуйн нэгжээс бусад нь шимтгэлийн өргүй ажилласан нь урьд жилүүдэд хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан байна. Талх нарийн боов чихэр гоймон хэрчсэн гурлын үйлдвэрүүдэд шалгалт хийхэд шинээр ажлын байранд орохдоо мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, дүгнэлт гаргуулаагүй, ажлын байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологийн зааваргүй, бүртгэл хөтлөлт дутуу, дотоодын хяналтын лабораторигүй, цахилгааны аюулгүй ажиллагааны шаардлага зөрчсөн, хөдөлмөрийн норм, норматив, аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулаагүй, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажилчдад хөдөлмөр хамгааллын сургалт явуулдаггүй, агааржуулалтын хүрэлцээ муу, сав баглаа боодол, хаяг шошго стандартын шаардлага хангахгүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарч байгааг арилгахад анхаарч ажиллаа.

-Саун, халуун усны ажил үйлчилгээ эрхэлж буй 8 цэг, салбарыг стандартын шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд: 90.0%-аас дээш буюу хангалттай сайн үнэлгээг – 2, 80.0%-90.0% буюу хангалттай үнэлгээг - 6 газар авсан байна.

-МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн улсын үзлэгээр нийт 235 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийж дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв. Ажлын байрны аттестатчилалын 2-р үе шатыг хийж дүнг МХЕГ-т явуулсан.

-Компьютер тоглоомын газруудад аттестатчилалыг явуулж дүнг ЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулж гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн.

-Барилгын салбарт МХЕГ-ын баталсан удирдамжийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийж дүнг МХЕГ-т явуулсан.

-Аймгийн засаг даргын баталсан удирдамжаар 12 үсчин, 5 гоо сайхны газрууд нийт 17 газарт стандартын шалгуур үзүүлэлтээр шалгаж 9 зөрчил илрүүлж, 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж,илэрсэн зөрчлийг арилгуулахаар 4 албан шаардлагыг өгч биелэлтийг нь хангуулан ажилласан ба Согоот багийн 6-1,6-2-т байрлах байрны щить, ноолийн өрөөнд үйл ажиллагаа явуулж үсчний газрын үйлчилгээг бүр мөсөн зогсоож Эрдэнэт Амьдрал ХХК-д хүлээлгэн өгсөн. “24-р суваг” тв-д шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Биелсэн. 100%



1.3. Лабораториудын үнэн зөв найдвартай, шуурхай ажиллагааг хангаж, баталгаажилтын хүрээг өргөтгөнө.

1.13.1 Сорилтын лабораторид ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжийн анги нарийвчлалыг дээшлүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий багаж, хэмжих хэрэгсэл, эталон уусмалаар хангах

Сорилт калибровкийн лабораторид ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжийн анги нарийвчлалын дээшлүүлж, орчин үеийн дэвшилттэй техник технологи бүхий багаж, хэмжих хэрэгсэл олж авах талаар аймгийн Засаг дарга болон СХГазартай санал солилцон ажилласнаар аймгийн Засаг даргын 296 тоот захирамж гаргуулан шаардагдах төсөв зардлын /9.365.000/ асуудлыг шийдвэрлүүлж, сорилтын лабораторид нэн тэргүүнд шаардлагатай байсан электрон жин, усан банн, бутлагч, ком шигшүүр зэрэг 4.125 сая төгрөгийн өртөг бүхий багаж, хэмжих хэрэгслийг олж авч ашиглаж байна.

Эдгээр багаж хэмжих хэрэгслийн олж авснаар

а/ ажлын хурд сайжирсан

б/ шинжилгээний үнэмшлийн магадлал дээшилсэн

в/ шинжилгээний иж бүрэн байдал хангагдсан зэрэг үр нөлөөг үзүүлж байна.

Мөн хий шингэний болон цулын лабораторид чухал шаардлагатай байсан эталон туухай, эталон жин, невлерь, нефтьденсиметр, туузанметр зэрэг 5.230 сая төгрөгийн өртөг бүхий хэмжих хэрэгсэл авсан. Хэлтсийн дотоод нөөц бололцооны үндсэн дээр шаардлагатай эталон бодис урвалжыг олж авч сорилтын лабораторийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Биелсэн 100%



1.13.2. Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилж материаллаг баазыг нэмэгдүүлэх

Лабораторийн өрөөг засварлан тохижуулсан бөгөөд “Шувууны томуу, хүний цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах” төсөлд хамрагдаж аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх 98.0 мянган долларын хөрөнгө батлагдаж тоног төхөөрөмжийг суурилууж байна..

Биелсэн. 100%



1.13.3.Лабораторийн боловсон хүчний чадавхийг сайжруулах

Мал эмнэлэгийн лабораторийн боловсон хүчний чадавхийг сайжруулах арга хэмжээний хүрээнд дутагдалтай байсан орон тоог нэмэгдүүлэх хүсэлтийг ХХААХҮЯаманд тавьж серилогич, бактерилогч, ариун цэвэрийн шинэжлэгч зэрэг гурван орон тооны цалингийн санд боловсон хүчин авч ажилуулж банйна. Тэдгээр мэргэжилтэнүүдийг зохих мэргэжлийн дагуу 1-3 удаагийн сургалтад хамруулан мэргэшүүлэх арга хэмжээг авсан..

Биелсэн. 100%



1.14 Тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлж менежментийг боловсронгуй болгоно

1.14.1 Автотээврийн Оношлогооны стандартад нийцсэн барилга, тээврийн үйлчилгээний “Автовокзал” барих ажлыг эхлүүлэх

/тогтоолоор хасагдсан/



1.14.2 Нийтийн тээврийн том, дунд оврын автобусаар үйлчлэх судалгаа тооцоог боловсруулах

“Судалгаа тооцоог үндэслэн “Орхон автобус” төсөл боловсруулж бэлэн болгосон. Нийт 4.0 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай.

Биелсэн 100%



1.14.3 Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг нэмж үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг сайжруулах

Зорчигч урсгалын судалгаа, нийтийн хэрэгцээ шаардлага ихтэй албан байгууллагуудын байршилд үндэслэн хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг аймгийн Засаг даргын 99 дугаар захирамжаар шинэчлэн баталж 2009 оны 04 сарын 01 ний өдрөөс 12 маршрут, 26 такси зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Баянөндөр сумын байр өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэ байршилд ойр автобусны зогсоолуудыг байгуулж нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах нөхцлийг бүрдүүлсэн.

-НТҮ-ний мартшутыг шинэчилж Нарангийн 71-р гудамж, Хотын их тойруу, Шанд-Хабитат хойгуур, урдуур, Баянөндөр сум, зэрэг маршрутыг шинээр нээж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

-Тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулах, зорчигчдын тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс НТҮ-ны стандартад нийцүүлэн 69 микро автобусыг насжилтаар үйлчилгээнээс хасаж 41 тээврийн хэрэгсэлээр парк шинэчлэлт хийв.

-НТҮ-ний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, үйлчилгээний соёлтой цэвэр орчоор байнга үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор НТҮ-нд ажиллаж буй тээврийн хэрэгслүүдийг стандартын дагуу техникийн оношлогоонд оруулж давхардсан тоогоор нийт 2080 тээврийн хэрэгсэл хамруулав. Нийтийн тээврийн үйлчилгээний 6 компаний жолооч кондукторуудад үйлчилгээний соёл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, стандарт сурталчлах сургалтыг АЗДТГазрын Хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж нийт 312 хүнийг хуваарь гарган хамруулсан.

Дэнж, Уурхайчин багт автобусны буудал 3-г шинээр, Шанд багт 3 буудлыг сэргээн засварлаж тохижуулсан.

Биелсэн. 100%



1.14.4 Авто тээврийн хэрэгслэлийн техникийн үзлэг оношлогооны чанарыг сайжруулах, хамрагдах хүрээг нэмэгдүүлэх

Аймгийн Засаг даргын 2009 оны 88 дугаар захирамжаар автотээврийн хэрэгслийн улсын үзлэгийг явуулах ажлын хэсгийг байгуулан 2009 оны 3 дугаар сарын 23-наас 5 дугаар сарын 15 хүртэл явуулж оношлогоонд нийт 8125 тээврийн хэрэгсэл хамруулж авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 280 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүллээ.

Биелсэн. 100%



1.14.5 Такси үйлчилгээг тоолууржуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

Такси үйлчилгээг тоолууржуулах ”Эрдэнэт-такси” төсөл боловсруулж бэлэн болгосон. Хөрөнгийн асуудал шийдэгдээгүй тул хотын дотор НТҮ эрхлэж буй компаниудын нөөц бололцоонд тулгуурлан 200 такси симфоржуулах ажлыг зохион байгуулж байна.

Биелсэн. 100%



1.14.6 Автосервисийн үйлчилгээнд стандартын шаардлага мөрдүүлэх

2009 оны 4 сарын 25-аас 5 дугаар сарын 10-нд нийт 21 авто засварын газарт МХГ-тай хамтарсан MNS5025-2001 стандартын шаардлагад нийцүүлэн шалгалт хийв.Уг шалгалтаар 4 аж ахуйн нэгж, байгууллага иргэнийг 60000 төгрөгөөр торгож 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоов. 9 аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн хяналтыг тавин ажиллаж байна.

Биелсэн. 100%



1.14.7 Авто замын хураамжийн цэгийн байршлыг оновчтой тогтоож орон нутгийн замын хураамжийн цэгийг байгуулах асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх

Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд Аймгийн Засаг даргын 2009 оны 02 сарын 12 ны өдрийн тоот албан бичгээр асуудлыг тавьсан. ЗТБХБЯамнаас хураамжийн цэгийг шилжүүлэх боломжгүй талаар хариу өгсөн бөгөөд хотын суурьшлын бүс уг цэгээс гадагш тэлсэн талаар дурьдаж асуудлыг дахин тавиад байна.

Биелсэн 100%



1.14.8 Агаарын тээврийн үйлчилгээг сэргээх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх

Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд Аймгийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 01 ний 1/651 тоот албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газарт асуудлыг тавьж, Изинис компаниас манайд тавьсан саналыг хамт хүргүүлсэн. Тус газраас 2009 оны 05 сарын 26 ны өдрийн 11/883 тоот албан бичгээр манай аймгийн нисэх буудлыг сэргээн ашиглах саналыг дэмжиж байгаа хэдий ч нисэх буудлыг засварлах,шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах зэрэгт тодорхой хөрөнгө шаардлагатай байгаа тухайгаа манайд мэдэгдсэн.

Асуудлыг Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд тавьж тус яамны Зам тээврийн бодлогын газраас ажлын хэсгийг томилон ажиллуулж нисэх буудлыг ажиллуулж эхлэхэд 308,0 сая төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг тооцон гаргасан. 2010 оны төсөвт тусгуулах талаар саналыг ЗТБХБЯаманд хүргүүлсэн.

Биелсэн 100%



1.15 Аялал жуулчлалын хөгжлийн маркетинг, менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

1.15.1 Зочид буудал, амралтын газруудын үйлчилгээний менежментийн сургалт зохион байгуулж салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Аялал жуулчлалыг Хангай бүсийн хөгжлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт“, “Өнөө ба ирээдүй” сэдэвт зөвлөлгөөнийг Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооноос 2009 оны 02 дугаар сарын 4-5-ны өдрүүд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулахад аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон “Эрдэнэт хивс”, Эрдэнэт зочид буудал, аймгийн музей зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаанд аймгийн бренд бүтээгдэхүүнээ танилцууллаа.

2009 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан удирдах ажилтны теле зөвлөлгөөнд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, ажлын уялдааны талаар саналаа дэвшүүллээ. Аймгийн ХХҮХэлтэстэй хамтран зочид буудлын ажилтануудын дунд сургалтыг 2009 оны 6-р сард, аймгийн ЗДТГ, МХГ, СХЗХэлтэс, МУИС-ын Орхон аймаг дахь салбрын багш нартай хамтран зочид буудлын удирдалагуудыг хамруулсан “Зочид буудлын менежмент” сургалт, зөвлөлгөөнийг 2009 оны 9-р сард тус тус зохион байгууллаа. Тус сургалт зөвлөлгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 41 зочид буудлын хамрагдвал зохих /бүрмөсөн хаагдсан 3 буудлаас бусад/ 38 зочид буудлаас 24-н зочид буудлын захирал, менежерүүд хамрагдлаа. Уг сургалт зөвлөлгөөнөөр зочид буудлын орон нутгийн салбар зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж /албан даалгавар/-ийг оролцогчдоор батлуулж үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллуулж эхлээд байна

Биелсэн 100%



1.15.2 Зочид буудал амралтын газруудын түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах

“Аялал жуулчлалын тухай”, “Ариун цэврийн тухай”, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай”, “Эрүүл мэндийн тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай”, “Захиргааны хариуцлагын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хуулиудын хэрэгжилт болон Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага, стандарт MNS-4588:2004, амралтын газрын үйлчилгээ чанарын стандарт MNS-5374:2004, дэн буудлын чанарын үндсэн шаардлага MNS-5738:2007 стандартын хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2009 оны 195 дугаар захирамжаар томилж 2009 оны 06, 07-р сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудал, амралт сувилалын газар, саам эмчилгээ зэрэг газруудыг адистатчилалд хамрууллаа. Адистатчилалд 41 зочид буудал, дэн буудал, 6 амралт сувилалын газар хамрагдаснаас 3 газрын үйл ажиллагааг бүр мөсөн, 4 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж дүгнэлт гаргалаа. Уг шалгалтааар буудлын гаднах хаягжилтийг 12-р сарын 01-ны дотор стандартын дагуу өөрчлөхийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад үүрэг болгон өгч, хяналт тавин ажиллаж байна.

Биелсэн 100%



1.15.3 3очид буудлын одны зэрэглэл авах болзол хангасан аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх

Аймгийн Засаг даргын 2009 оны 195 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг атестатчлал явуулахыг зэрэгцээ томоохон зочид буудлуудыг одны зэрэглэлд хамруулах судалгааг давхар явуулж “Тамир”, “Эрдэнэт”, “Молор-Эрдэнэ” зэрэг зочид буудлуудад мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч холбогдох материалыг бүрдүүлж, саналаа боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлүүлэхээр шийдвэрлэв.

Биелсэн 100%



1.16 Мэдээлэл, харилцаа холбооны техник технологийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.



1.16.1 Их залуу, Эрдэнэ, Баянбулаг баг тус бүрт 50 хосын кабелийн өргөтгөл хийж мэдээлэл харилцаа холбооны техникийн нөхцлийг бий болгох

/тогтоолоор хасагдсан/



1.16.2 Цахим Эрдэнэт нэгдсэн сүлжээнд Эрдэнэ, Их залуу, Баянбулаг, Булаг, Шанд, Бүрэнбүст, Согоот, Хүрэнбулаг багуудыг шилэн кабелиар холбох

/тогтоолоор хасагдсан/



1.16.3 Төсвийн байгууллагын ажилтнуудад програм хангамж, сүлжээний сургалтуудыг зохион байгуулж цахим сүлжээнд ажиллах чадварыг дээшлүүлэх

Аймгийн төсвийн байгууллагуудын “Цахим Эрдэнэт” нэгдсэн сүлжээнд ажиллаж байгаа байгууллагууд компьютерийн дотоод сүлжээндээ болон интернэтэд холбогдон мэдээллийн технологийг ашиглан үйл ажиллагаа явуулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нууцлалыг хадгалах, хамгаалах журмыг боловсруулан Захирамжаар батлуулан 2009 оны 02 дугаар сарын 25 ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.

Багийн зохион байгуулагч нарын програм хангамж, сүлжээний сургалтыг зохион байгуулж цахим сүлжээнд ажиллах чадварыг дээшлүүлсэн.

Биелсэн 100%



1.16.4 Шуудангийн ZIP коджуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Зам тээвэр, Аялал жуучлалын яам,/ЗТАЖЯ/ Мэдээлэл харилцаа холбоо, Технологийн газар,/МХХТГ/ Харилцаа холбооны зохицуулах хороо,/ХХЗХ/ Газрын харилцаа Геодези, Зураг зүйн газар, /ГХГЗЗГ/ Нийслэлийн хот байгуулалт,Төлөвлөлтийн газар /НХБТГ/ зэрэг төрийн яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгуулагууд хамтран “Бүсчлэлийн нэгдсэн код /Зип код/-ыг боловсруулан хэрэгжүүлж эхлэсэн. “Бүсчлэлийн нэгдсэн код” нь ажил үйлчилгээ эрхлэгчдэд түгээмэл ашиглах боломжтой, засаг захиргааны нэгжийн код өөрчлөгдөхөд хөдөлгөөн орохгүй, хаягийн журам алдагдахгүй тухайн газар зүйн байршлыг тодорхойлох боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

“ЗИП” коджуулах аргачлал, нутаг дэвсгэрийн байршлын зураг дээр кодыг оноож өгсний дагуу Шуудан үйлчилгээний газраас Баян-өндөр, Жаргалант сумдад багуудын кодыг хүргүүлж мэдээллийн хэрэгслээр 2 удаа, Эрдэнэт таймс сонинд хэвлүүж нийтэд сурталчлан хэрэгжүүлж байна.

Биелсэн 100%



1.16.5 Булган -Бугат- Эрдэнэтийн шилэн кабелийн мэдээлэл холбооны дамжуулах системийг байгуулж ашиглалтанд оруулах

Шилэн кабелийг татаж, төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан 2009 оны 4 сарын 20 нд Булган-Бугат-Эрдэнэтийн шилэн кабелийн системийг ашиглалтанд авч мэдээлэл холбооны сувгийн багтаамж 37 дахин нэмэгдээд байна

Биелсэн. 100%



1.16.6 F- zone буюу утасгүй телефоны BTS төхөөрөмжийн өргөтгөл хийх

F–zone BTS төхөөрөмжийн өргөтгөлийг Говил баг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны төв байранд хийж 1 улиралд 571, 2 дугаар улиралд 394, 3дугаар улиралд 74, 4 дүгээр улиралд 207 хэрэглэгчийг холбон нийт хэрэглэгчийн тоо жилийн дүнгээр 2008 д хүрч нэмэгдүүлсэн байна

Биелсэн. 100%



1.16.7 Интернетийн ADSL үйлчилгээний урсгал болон портын хэмжээг нэмэгдүүлэх

Интернетийн DSLAM-ын портыг 128 хэрэглэгчээр нэмэгдүүлэн хэрэглэгчдийг холбож эхний хагас жилийн байдлаар байнгын интернет хэрэглэгчийн тоо 553, хоёрдугаар хагас жилд 212 хэрэглэгчээр нэмэгдүүлж нийт хэрэглэгчийн тоо 765 д хүрсэн байна.

Биелсэн. 100%



1.17. Хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй бүтээгдэхүүнээр хангана

1.17.1 Махыг ангилан савлаж, зориулалтын хөргүүртэй тоног төхөөрөмжинд хадгалж, худалдаалах системд шилжих

Мэргэжлийн байгууллагуудаас шаардлага, хяналт тавьж ажилласны дүнд махны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүрүүд зориулалтын хөргүүлтэй лангуугаар хангагдаад байна. Монгол улсын Засгийн газрын 2006 оны тогтоолоор батлагдсан “Мах бэлтгэн хадгалж борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам”-ыг үндэслэн энэ онд Эрдэнэт прогресс, Монгема махны үйлдвэрүүдтэй 330.0 тн махны гэрээ байгуулан 2, 3 дугаар улиралд нийтийн хэрэгцээнд үхрийн махыг 1 кг-ыг 2550, хонины махыг 1 кг-ийг 2400 төгрөгөөр худалдан борлууллаа. Дээрх компаниуд Монголын махны холбооноос баталсан “Хүн амын хүнсний хэрэгцээнд махыг жижиглэн савлаж, худалдаанд нийлүүлэх техникийн нөхцөл”-ийн дагуу махыг жижиглэн,зориулалтын сав баглаа боодолд савлаж худалдааллаа. Мөн Дөмөг худалдааны төвөөс хүнсний захуудад нийлүүлэгдэж байгаа махыг эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх нөхцлийг тавьж Мэргэжлийн хяналтын газар, ХХААЖДҮГазар хамтран ажлын хэсэг гарган ажилласнаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсныг бүрмөсөн зогсоож, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэг болгож хэвшүүлж эхэллээ.

Биелсэн 100%



1.17.2. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

“Хаан сүү” үйлдвэр хоногт 500 литр сүү ариутган савлаж худалдаанд нийлүүлж байна. Япон улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын итгэлцлийн сангаас хэрэгжүүлж буй “Сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-өөс “Төгс бурзай” ХХК хоногт 500л сүү савлаж ариутгах тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр авч суурилуулж байна. Үүний үр дүнд жилд 365.0 мянган литр сүү буюу аймгийн сүүний хэрэгцээний 7.3 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан ундны цэвэр сүүгээр хангах нөхцөл бүрдлээ.

Биелсэн 100%



1.17.3.”Зоорь” төсөл, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжих журам боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангах

Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор эрчимжсэн мал аж ахуйг дэмжих журам, зоорь, хүлэмжийн аж ахуйг дэмжих журам боловсруулан Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Засаг даргын 194-р захирамж гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа.

Төмс, хүнсний ногооны зориулалттай 450 гаруй тн-ын багтаамж бүхий 6 зоорийг шинээр барьж ашиглалтанд орууллаа. Зоорь барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид зоорь барих, зоорины зураг төслийг гаргаж өгөх зэргээр 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зоорины зураг, бусад гарын авлагаар хангалаа

Биелсэн 100%



1.17.4.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулахаар иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан санал санаачлагыг дэмжиж 2 оос доошгүй хүлэмжийн аж ахуй байгуулах.

Жимс, жимсгэнэ тариалах, төмс, хүнсний ногоо тариалах дахин боловсруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд мод, бут, жимс, жимсгэний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэнд 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцон өөрсдийн үржүүлсэн суулгац, тарьцыг борлуулан сурталчиллаа. Элсэн буйр, Те-Ён ХХК-ийн чацаргана төслүүдийг шалгаруулан ХХААХҮЯ-нд хүргүүлснээр “Элсэн буйр” ХХК-ний “Чацаргана” төсөл шалгарч 25 сая төгрөгийн санхүүжилт авч төсөл хэрэгжүүлж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн жимс жимсгэнэ тариалах сонирхол нэмэгдэж 1.3 га талбайд чацаргана тариаллаа. 1000 м2 шилэн хүлэмж, 480 м2 нийлэг хальсан хүлэмжийг шинээр барьж ашиглалтанд оруулан өргөст хэмх, улаан лооль, бусад ногоо тариалан хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүллээ.

Биелсэн 100%



1.18 Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалж, байгалийн эрсдлийг бууруулна

1.18.1. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг сайжруулж, халдварт өвчин гарах нөхцлийг хязгаарлах

Аймгийн мал сүрэгт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг графикт хугацаанд нь бүрэн хамруулж , халдварт өвчин гарах эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн 8 мал эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 16 нэр төрлийн вакцинд 310.3 мянган толгой мал хамруулахаас 213.1 мянган толгой мал хамруулж 68.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Уг арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2009 оны 193-р захирамжаар график төлөвлөгөөг батлан сумдад хүргүүлэн зохион байгуулалтыг хангаж байна.



Халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний нэр

Малын төрөл

Төлөвлөгөө

мян.тол

Гүйцэтгэл

мян.тол

Хувь

1

Боомын вакцин

Бод

20.0

20.0

100.0

Бог

40.0

40.0

100.0

2

Боомын ийлдэс

Бод

0.2

0.2

100.0

3

ДХХ-ын вакцин

Бог

20.0

20.0

100.0

4

ДХХ-ын ийлдэс

Бог

0.4

0.4

100.0

5

Дуут хавдрын вакцин

Үхэр

15.0

15.0

100.0

6

Цусан халдвартын вакцин

Үхэр

9.0

9.0

100.0

7

Цусан халдвартын ийлдэс

Үхэр

0.5

0.5

100.0

8

Галзуугийн вакцин

Нохой

4.0

4.0

100.0

9

Шөвөг ярын вакцин

Бог

50.0

50.0

100.0

10

Бруцеллёз.19-р омгийн вакцин

Бод

15.0

15.0

100.0

11

Бруцеллёз. РЕВ-1 вакцин

Бог

120.0

120.0

100.0

12

Листериозын вакцин

Бог

2.0

2.0

100.0

13

Сахуугийн антивирус

Адуу

6.0

6.0

100.0

14

ЦХ-ИБ-аас сэргийлэх вакцин

Гахай

2.0

2.0

100.0

15

Мялзангийн вакцин

Гахай

2.2

2.2

100.0

16

Шувууны томуугийн вакцин

Шувуу

4.0

Хүлээгдэж байна







Дүн




310.3

306.3

98.7
1   2   3   4   5   6   7   8   9

Похожие:

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconМонгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлтийн явцын товчоо
Нэг. Хүн амын нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconБулган аймгийн хорт хавдрын ? вчл ? лийн ? н ?? гийн
Дэлхий дахинд жил бїр 10 сая хїн хорт хавдраар шинээр євчилж тэдгээрийн 7 сая гаруй нь оношлогдсон жилдээ нас барж байна. Зохих арга...

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconЦаг агаар шинжих монгол арга
Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн тэмдэг

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconЗам тээврийн осолд нөлөөлж болох хүчин зүйлсийн жишээ
...

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconА вируст гепатит өвчний эсрэг вакцинаар
Дархлаажуулалтын тухай хуулийн 11. 1 дахь заалт, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор...

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconМонгол Улсын Засгийн газрын 2010 оны 211 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь
Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын наадмын зааврыг хавсралтаар баталсугай

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconНийтлэг зүйл
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 239 дүгээр тогтоолоор сайшаагдсан “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги”-ийн...

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconОрхон аймгийн засаг даргын
Уг чиглэлийн хүрээнд 2007-2015 онд хэрэгжүүлэх стратегийн зорилтуудаас орон нутгийн түвшинд хэрэгжих зорилтуудыг түүвэрлэн авч, холбогдох...

Хэрэгжүүлэх арга хэмжээ iconХудалдан авагчдад зориулсан ү йлчилгээний авах арга хэмжээний маягтыг ашиглах заавар
Энэ тохиолдолд та маягтыг хамгийн сүүлд өөртөө явуулахыг хүсэх болно. Энэ замаар та гарч ирсэн асуудлыг хянан үзэж, эдгээрийг танай...

Хэрэгжүүлэх арга хэмжээ icon  Засгийн газрын (2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн) хуралдаанаар хэлэлцэж
Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн...

Разместите кнопку на своём сайте:
Библиотека


База данных защищена авторским правом ©lib2.skachate.com 2013
обратиться к администрации
Библиотека
Главная страница